Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн өдөр: 2023.10.01
“LIVESTOCK.MN АРИЛЖААНЫ ПЛАТФОРМ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
www.livestock.mn платформ (цаашид “платформ” гэх)-д нэвтэрч, хэрэглэгчээр бүртгүүлэн баталгаажуулахад Та бүхэн “eNomad” ХХК-ний баталсан үйлчилгээний энэхүү нөхцөл ба платформ ашиглах заавар (цаашид хамтад нь “Үйлчилгээний нөхцөл” гэх)-ийг дагаж мөрдөнө.
“livestock.mn Арилжааны платформ” болон платформд байршуулсан бодлогууд, хэрэглэгчдэд санал болгож буй үйлчилгээний нөхцөлүүд, нэмэлт аппликейшн болон дижитал контентууд, систем ашиглах заавар болон дагалдах үйлчилгээний нөхцөлүүд нь “eNomad” ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн оюуны өмч бөгөөд Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан болно.
Хэрэглэгч үйлчилгээний энэхүү нөхцөлтэй танилцаж, платформд нэвтрэн “Бүртгүүлэх” товчийг дарснаар Талуудын хүсэл зориг илэрхийлэгдэж, Үйлчилгээ үзүүлэгчтэй ухаалаг гэрээ (smart contract) байгуулсанд тооцогдох болно.
Онлайн арилжаанд оруулж, худалдан борлуулах гэж буй хөрөнгийн талаарх мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээ зэрэг eNomad ХХК-ний үйлчилгээний хүрээнд Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс Та бүхэнд өгч байгаа мэдээ, мэдээллийг анхааралтай судалж, үйлчилгээний нөхцөл, платформ ашиглах заавартай сайтар танилцсаны үндсэн дээр Хэрэглэгч Та “livestock.mn Арилжааны платформ”-ын харилцагч болох, арилжаанд оролцох эсэх сонголтоо хийнэ үү.
Танилцуулга
“eNomad” ХХК нь мэдээлэл технологи, програм хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд “livestock.mn Арилжааны платформ”-ын оюуны өмчийг эзэмшигч, үйлчилгээ үзүүлэгч Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Банк, санхүү, хөрөнгийн зах зээл, блокчейн технологи, мал аж ахуй ба мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай, мэргэжлийн байгууллага, хамт олон “livestock.mn Арилжааны платформ” үйлчилгээг Та бүхэнд санал болгож байгаа болно.
“livestock.mn Арилжааны платформ”-ын тухай
“Livestock.mn Арилжааны платформ” нь хэрэглэгчид оршин сууж буй дурын газраасаа онлайнаар холбогдон мал, малын гаралтай бүтээгдэхүүн авах, зарах харилцааг аливаа маргаангүйгээр, сайн дурын үндсэн дээр арилжах боломж олгодог цахим орчин юм.
“livestock.mn Арилжааны платформ” нь уламжлалт худалдааны хэлбэр биш, мөн хөрөнгийг Нийлүүлэгч, Худалдан авагчийн аль нэгэнтэй хамааралтай 3-дагч тал биш бөгөөд зөвхөн арилжах хөрөнгийн мэдээллийг тодорхой хугацаанд өөр дээрээ байршуулан захиалгын мэдээг нийтлэх, онлайн арилжааг зохион байгуулах платформ болно.
Нэг. НЭР ТОМЬЁО
1.1. Дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ:
1. “livestock.mn Арилжааны платформ“ гэж www.livestock.mn платформд бүртгүүлж, мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдах Нийлүүлэгчтэй хөрөнгийг худалдан авах хүсэлтэй Худалдан авагчийг онлайнаар холбож, захиалга нийтэлж, нийтэлсэн захиалгыг автоматаар болон гар аргаар биелүүлэх замаар цахим орчинд зохион байгуулах дижитал технологи дээр суурилсан системийг;
2. “livestock.mn үйлчилгээ” гэж арилжааг цахимаар зохион байгуулах, Нийлүүлэгч тал Худалдан авагч талд хөрөнгийг хүргэж өгсний дараа төлбөр тооцоо гүйцэтгэх, Талуудын захиалгыг автоматаар биелүүлэх, худалдан авсан хөрөнгийг хүргэж өгөхөд туслах үйлчилгээг livestock.mn платформоор дамжуулан зайнаас үзүүлэхийг;
3. “Ухаалаг гэрээ” гэж livestock.mn онлайн арилжааны платформд нэвтэрч, бүртгүүлэн “Бүртгүүлэх” товчийг дарснаар Талуудын хүсэл зориг илэрхийлэгдэн хэлцэл байгуулагдсанд тооцогдох системийн тохиргоог;
4. “Хөрөнгө” гэж Нийлүүлэгчийн худалдан борлуулах зорилгоор livestock.mn платформ дээр байршуулсан, түүний өмчлөлийг хуулийн дагуу төлөөлөх, зуучлах эрхтэй мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг;
5. “Хэрэглэгч” гэж livestock.mn платформыг ашиглах энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч, өөрийн мэдээллээ оруулан бүртгэл үүсгэсэн, нэвтрэх эрх бүхий иргэн болон хуулийн этгээдийг;
6. “Нийлүүлэгч” гэж livestock.mn платформыг ашиглах энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч, өөрийн мэдээллээ оруулан бүртгэл үүсгэн нэвтэрч livestock.mn платформ дээр Хөрөнгө худалдан, борлуулах зорилгоор зарах захиалга нийтэлсэн болон “Зарах” товчийг даран өөрийн хөрөнгийг зарсан Хэрэглэгчийг;
7. “Худалдан авагч” гэж livestock.mn платформыг ашиглах энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч, өөрийн мэдээллээ оруулан бүртгэл үүсгэн нэвтэрч livestock.mn платформ дээр Хөрөнгө худалдан авах зорилгоор авах захиалга нийтэлсэн болон “Авах” товчийг даран хөрөнгө худалдан авсан Хэрэглэгчийг;
8. “Хэтэвч” гэж арилжаанд оролцож, хөрөнгө худалдан авахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг байршуулах livestock.mn дахь хэрэглэгчийн дансыг;
9. “Төлбөр тооцоо” гэж худалдсан хөрөнгийн үнийг шилжүүлэхтэй холбоотой хэрэглэгчийн хэтэвчнээс хийгдэх мөнгөн гүйлгээ болон хэрэглэгчийн хэтэвчнээс хийгдэх зарлагын мөнгөн гүйлгээг;
10. “Шимтгэл” гэж livestock.mn үйлчилгээ үзүүлсний төлбөр болгож хэрэглэгчээс авах хөлсийг;
11. “Дэнчин” гэж Худалдан авах хөрөнгийн үнийн дүнгийн 5% хувьтай тэнцэх хэмжээний урдчилгаа болгож байршуулсан мөнгөн дүнг;
12. “Боломжит үлдэгдэл” гэж Арилжаанд оролцож, худалдан авалт хийх, Дэнчин тавих болон Хэтэвчнээс зарлага гаргах боломжтой мөнгөн дүнг;
13. “Түгжигдсэн үлдэгдэл” гэж Үнэ тохирох санал илгээсэн болон автоматаар захиалга биелэхэд урдчилгаа Дэнчин болгож байршуулсан мөнгөн дүнгийн нийлбэр дүнг;
14. “Нийт үлдэгдэл” гэж Хэтэвчий Боломжит үлдэгдэл болон Түгжигдсэн үлдэгдлийн нийлбэр мөнгөн дүнг;
15. “Хамтран ажиллах гэрээ” гэж “livestock.mn арилжааны платформ”-д бүртгүүлсэн, livestock.mn платформд байршуулан хөрөнгөө худалдан борлуулах хүсэлтэй байгууллага, хувь хүн болон Үйлчилгээ үзүүлэгчийн хооронд энэхүү нөхцөлийн хүрээнд талууд харилцан тохиролцож, хүсэл зоригийг илэрхийлэн байгуулсан хэлцлийг буюу хүчин төгөлдөр бичиг баримтыг;
16. “Баталгаажсан” гэж “eNomad” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан баталгаат хөрөнгө худалдан борлуулж буй хэрэглэгчийг;
17. “livestock.mn гэрчилгээ” гэж Баталгаажсан хэрэглэгчийн худалдан борлуулж буй хөрөнгийг гарал үүсэл тодорхой, найдвартай, блокчейн дээр бүртгэгдсэн хөрөнгө болохийг илэрхийлнэ;
18. “Гарал үүслийн гэрчилгээ” гэж хэрэглэгчийн худалдан борлуулж буй хөрөнгөд дагалддаг эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээг;
19. “Харилцагч байгууллага” гэж “enomad” ХХК-тай гэрээ байгуулсан банк, санхүүгийн болон бусад байгууллага мөн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий хуулийн этгээдийг ойлгоно;
20. “Гуравдагч этгээд” гэж “livestock.mn Арилжааны платформ”-ын хэрэглэгчээс бусад этгээдийг;
Хоёр. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА
2.1. Хэрэглэгч Та livestock.mn платформд нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэг хүлээх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.2. Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн Хэрэглэгчийг тухайн гаргасан зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд livestock.mn платформд нэвтрэх, арилжаанд орох эрхийг түр түдгэлзүүлэх буюу ашиглах эрхийг Үйлчилгээ үзүүлэгч хаана. Хэрэглэгч эрх сэргээх хүсэлтийг дахин гаргасны үндсэн дээр сэргээж болно.
2.3. Хэрэглэгчийн мэдээллийг худал буюу буруу, дутуу, тодорхойгүй, бүрэн бус гэж үзвэл Хэрэглэгчийн мэдээллийг нягталсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, түдгэлзэх, цуцлах эрхтэй.
2.4. Зөвхөн насанд хүрсэн буюу холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль ёсны, хүчин төгөлдөр гэрээ байгуулах иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу үйлчилгээ авч болно.
2.5. Нийлүүлэгч арилжаанд оролцон, захиалга биелэгдэж баталгаажсан тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу захиалга баталгаажсанаас хойш календарийн 7 өдрийн дотор эсвэл Худалдан авагчтай харилцан тохиролцсон хугацаанд хөрөнгийг Худалдан авагч талд хүргэж өгөх ба арилжааны үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах боломжгүй.
2.6. Худалдан авагч арилжаанд оролцож, захиалга биелэгдэж баталгаажсан тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу төлбөр тооцоо хэрэглэгчийн хэтэвчнээс шууд суутгагдах ба арилжааны үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах боломжгүй.
2.7. Арилжаа амжилттай зохион байгуулагдсан тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны зардалд Үйлчилгээ үзүүлэгчээс тогтоосон шимтгэлийг хэтэвчнээс зарлага гаргах тутамд шууд суутган тооцно.
Гурав. ХЭРЭГЛЭГЧ LIVESTOCK.MN ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ
3.1. Хэрэглэгч livestock.mn платформыг ашиглан дараах үйлдэл хийх боломжтой:
3.1.1. Бүртгүүлэх;
3.1.2. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх;
3.1.3. Нэвтрэх;
3.1.4. Онлайн арилжааны үйлчилгээ авах;
3.1.5. Өөрийн хөрөнгийг найдвартайг илэрхийлэх Баталгаажсан хэрэглэгч болох, гэрээ байгуулах;
3.1.6. Өөрийн хэтэвчээ удирдах;
3.1.7. Өөрийн үүсгэсэн мэдээлэлд өөрчлөлт оруулах;
Дөрөв. LIVESTOCK.MN ПЛАТФОРМД БҮРТГҮҮЛЭХ
4.1. livestock.mn платформд нэвтрэх, бүртгэл үүсгэж хэрэглэгч болох, ашиглахад Танаас хувийн мэдээллийг авах шаардлагатай бөгөөд таны бүртгүүлсэн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу бүрэн хамгаална.
4.2. Хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаяг, утасны дугаар гэж иргэн эсхүл хуулийн этгээд платформд бүртгүүлэхэд өгсөн имэйл хаяг, утасны дугаарыг хэлнэ.
4.3. livestock.mn платформд бүртгэл үүсгэн үйлчилгээг авахын тулд Хэрэглэгч Та өөрийн мэдээллийг өгөхийг зөвшөөрч, Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж ойлгосны үндсэн дээр “Зөвшөөрч байна” товчийг дарж хүсэл сонирхлоо илэрхийлснээр хэрэглэгчээр бүртгэгдэнэ. Бүртгэгдсэн хэрэглэгчид нэвтрэх нэр, нууц үг, хэтэвч, 12 орон бүхий дахин давтагдашгүй дугаар үүснэ.
4.4. Бүртгүүлж нэвтэрсний дараагаар өөрийн профайл руу орж “Миний бүртгэл” дээрх мэдээллийг бөглөснөөр платформд хөрөнгө авах захиалга нийтлэх боломжтой болно.
4.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.4-д заасны дагуу өгсөн мэдээллийг “Баталгаажуулах” товч дарж баталгаажуулна. Баталгаажуулалт нь Е-Mongolia системээр хийгдэнэ.
4.6. Бүртгэл баталгаажсан хэрэглэгч нь livestock.mn платформд хөрөнгө зарах захиалга нийтлэх боломжтой байна.
4.7. Хэрэглэгч нь бүртгэл үүсгэснээр нэвтрэх нэр, нууц үг зэргийг аливаа этгээдэд задруулахгүй, алдахгүй, дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
Тав. LIVESTOCK.MN ПЛАТФОРМД НЭВТРЭХ
5.1. livestock.mn платформд бүртгүүлэлгүйгээр зочлох боломжтой бөгөөд энэ тохиолдолд зочин хэрэглэгч болно. Зочин хэрэглэгч нь livestock.mn платформд нийтлэгдсэн хөрөнгийн жагсаалт, түүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах, хайх, үнэ тохирох саналыг харах, хэрэглэгчдийн сэтгэгдлийг харах, ханшийн мэдээ харах, мэдээ мэдээлэл унших зэргийг хийх боломжтой боловч мөнгө байршуулах, арилжаанд оролцох эрхгүй байна.
5.2. livestock.mn платформд бүртгүүлсэн Хэрэглэгчийн хувьд өөрийн имэйл хаяг эсхүл утасны дугаар, нууц үгийг оруулан тухай бүрт нэвтрэнэ.
5.3. Хэрэглэгч нь Хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэлтийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсхүл өөрчлөлт оруулах тохиолдолд өөрийн мэдээллийг өөрчлөх, өөрчлүүлэх эрхтэй.
5.4. Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, ашиглах, Хэрэглэгч мэдээллээ удирдах, Хэрэглэгчийн мэдээллийг бусдад дамжуулах түгээх зэрэг бүртгэлтэй холбоотой харилцааг “Нууцлалын бодлого”-д заасны дагуу зохицуулна.
5.5. Нэг Хэрэглэгч нэг имэйл хаяг эсхүл утасны дугаараар гишүүн болох эрхтэй бөгөөд ашиглагдсан имэйл хаяг эсхүл утасны дугаарыг дахин өөр гишүүн ашиглахгүй, нэвтрэхгүй болно.
Зургаа. АРИЛЖААНД ОРОЛЦОХ
6.1. Арилжаанд оролцохын өмнө өөрийн хэтэвчийг цэнэглэсэн байна. Гүйлгээний утга дээр платформд үүссэн дахин давтагдашгүй 12 орон бүхий дугаарыг оруулах ба буруу бичсэн бол хэтэвч цэнэглэгдэхгүй болно.
6.2. Худалдан авагч тал Үнэ тохирох санал илгээх үед илгээсэн үнийн дүнгийн 5%-тай тэнцэх Дэнчинг Хэрэглэгчийн Хэтэвчний нийт үлдэгдэлээс түгжиж Түгжигдсэн үлдэгдэл дээр нэмэгдэнэ. Үнэ тохирох саналыг татгалзсан тохиолдолд Дэнчин суллагдаж Нийт үлдэгдэл дээр нэмэгдэнэ.
6.3 Нийлүүлэгч тал Үнэ тохирох саналыг зөвшөөрсөн тохиолдолд Худалдан авагч тал үлдэгдэл төлбөрийг 24 цагийн дотор төлж захиалгыг баталгаажуулна. Хэрэв үлдэгдэл төлбөрийг төлж баталгаажуулалт хийгээгүй бол Захиалга хүчингүйд тооцогдоно.
6.4. Захиалга автоматаар биелэх үед Худалдан авагч тал үлдэгдэл төлбөрийг 24 цагийн дотор төлж захиалгыг баталгаажуулна. Хэрэв үлдэгдэл төлбөрийг төлж баталгаажуулалт хийгээгүй бол таны Захиалга хүчингүйд тооцогдоно. Захиалгыг хүчингүй болгосны торгууль Дэнчингээс суутгана.
6.5. Захиалга автоматаар биелэх үед Хэрэглэгчийн хэтэвчний Боломжит үлдэгдэл хүрэлцэж байвал мөнгөн дүн шууд суутгагдаж захиалга баталгаажна.
6.6. Худалдан авагч тал төлбөрийг бүрэн төлснөөр Нийлүүлэгч тал хөрөнгийг хүргэж өгнө.
6.7. Арилжаанд оролцсоноор арилжааны түүх үүснэ.
6.8. Хэрэглэгч нь үйлчилгээний төлбөр, тооцоог Үйлчилгээ үзүүлэгчийн санал болгосон төлбөрийн сувгийг ашиглан төлнө.
Долоо. ШИЛЖҮҮЛЭГ
7.1. Хэтэвч цэнэглэх
7.1.1. Хэрэглэгч нь livestock.mn платформ дээрх өөрийн холбосон банкны данснаас Хэтэвчийг хэдэн ч удаа цэнэглэх боломжтой байна.
7.1.2. Хэтэвч цэнэглэхэд мөнгөн дүнгийн лимит байхгүй бөгөөд Хэрэглэгчийн холбосон банк болон дансны лимитээс хамаарч хэтэвч цэнэглэгдэх хугацаа тодорхойлогдоно.
7.2. Хэтэвнээс зарлага гаргах
7.2.1. Хэрэглэгч нь livestock.mn платформ дээрх өөрийн холбосон банкны данс руу Хэтэвчнээс хэдэн ч удаа зарлага гаргах боломжтой байна.
7.2.2. Зарлага гаргахад Хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаяг эсхүл утасны дугаараар баталгаажуулалт хийлгэсний үндсэн дээр зарлагыг гүйцэтгэнэ. Баталгаажуулалт нь Хэрэглэгчийн платформд бүртгэлтэй имэйл хаяг эсхүл утасны дугаарт платформоос илгээсэн дахин давтагдахгүй баталгаажуулалтын кодыг илгээж, тус кодыг оруулснаар бүрэн хангагдана.
7.2.3. Хэтэвчнээс зарлага гаргахад мөнгөн дүнгийн лимит байхгүй бөгөөд Хэрэглэгчийн холбосон банк болон дансны лимитээс хамаарч шилжүүлэг хийгдэнэ.
7.3. Хэрэглэгчийн шилжүүлэг хийх мэдээлэл бүрэн бус эсхүл алдаатай тохиолдолд мэдээллийг бүрэн, үнэн зөв болох хүртэл хугацаанд Үйлчилгээ үзүүлэгч шилжүүлгийг түдгэлзүүлнэ.
7.4. Аливаа алдаатай гүйлгээ хийгдсэн тохиолдолд тухайн алдаатай гүйлгээг үл маргах журмаар шийдвэрлэнэ.
Найм. ХОРИГЛОХ ЗҮЙЛ
8.1. livestock.mn платформд ашиглагдаж буй цахим барааны тэмдгүүд нь “eNomad” ХХК-ийн өмч болно. Энэхүү платформын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
8.2. “eNomad” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.3. Хэрэглэгчид нь ижил тэгш эрхтэй, нээлттэй, ил тод, шударгаар арилжаанд оролцох тул санаатай болон санамсаргүй байдлаар арилжаанд аливаа байдлаар саад учруулахыг хориглоно. Арилжаанд оролцохдоо үгсэн хуйвалдах, манипуляци хийх зэрэг хууль бус арга хэрэгсэл ашиглахыг хатуу хориглоно. Энэ тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагад шилжүүлнэ.
8.4. Нийлүүлэгч нь арилжаанд оролцож амжилттай баталгаажсан хөрөнгийг Худалдан авагчид хүргэж өгөхгүй байхаас үүдэн Үйлчилгээ үзүүлэгчид болон Худалдан авагчид бий болсон, учирсан аливаа хохирлыг Нийлүүлэгч этгээд бүрэн хариуцна.
8.5. Хөрөнгө нийлүүлэх, худалдан авах захиалга нийтлэх, санал сэтгэгдэл үлдээх, мэдээлэл, зураг зэргийг livestock.mn платформд байршуулахдаа агуулга нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдэд гэм хор учруулж болзошгүй программ хангамжийн вирус, улс төрийн зорилготой суртал ухуулга, олон нийтийн захидал, эсхүл ямар нэгэн хэлбэрээр "спам" эсхүл хүсээгүй арилжааны цахим мессежийг агуулаагүй байна.
8.6. Аливаа байдлаар бусад Хэрэглэгчид, гуравдагч этгээдийг заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон шинжгүй байх ба өмчлөх эрх, зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, худалдааны нууц болон оюуны өмчийн бусад эрх, хувийн болон байгууллагын нууцад халдаагүй, хохирол учруулахааргүй байна.
8.7. Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчихгүй байх;
8.8. Энэхүү Үйлчилгээний нөхцөл, зааврыг зөрчсөнөөс үүдэн Үйлчилгээ үзүүлэгчид бий болсон, учирсан аливаа хохирлыг буруутан этгээд бүрэн хариуцна.
Ес. ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ
9.1. Үйлчилгээний талаар аливаа гомдол, санал, хүсэлтээ info@enomad.mn-д илгээх ба Үйлчилгээ үзүүлэгч ирүүлсэн аливаа санал, хүсэлтийг Компанийн дотоод журмыг үндэслэн Хэрэглэгчийн эрх ашгийг зөрчихгүйгээр боломжит хугацаанд шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
9.2. Үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгчдэд илгээх аливаа мэдээ мэдээлэл, үйлчилгээний нөхцөл ба мэдэгдэл, тодруулга нь бичгээр бичих хуулийн шаардлагыг хангаж байгааг Хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаа эсэхээ илэрхийлж, санал хүсэлт илгээх эрхтэй.
Арав. ХАРИУЦЛАГА
10.1. Үйлчилгээ үзүүлэгч нь livestock.mn платформд байршсан хөрөнгөтэй холбоотой аливаа хэлбэрийн баталгаа гаргаагүй болно.
10.2. Арилжаанд оролцох эсхүл livestock.mn платформд байршсан хөрөнгө, түүний чанар, гарал үүсэл, найдвартай байдал, хөрөнгийг хүргэх явц зэргээс шууд болон шууд бусаар бусдад учирсан аливаа хохирлыг livestock.mn хүлээхгүй болно.
10.3. Газар хөдлөлт, аянга цахилгаан, үерийн гамшиг, шуурга зэрэг байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл болон гэнэтийн нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр бүх нийтийг хамарсан сүлжээний хэт их ачаалал, доголдол, эрчим хүчний хязгаарлалт зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан талуудын хэлцэл биелээгүй тохиолдолд livestock.mn хариуцлага хүлээхгүй болно.
Арван нэг. БУСАД
11.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалтыг ямар нэгэн шалтгаанаар хүчингүй, хуульд нийцээгүй эсхүл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд тухайн заалтыг хасах бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл нь тухайн хасагдсан заалтаас бусад заалтын хувьд хүчин төгөлдөр хэвээр байна.
11.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг Хэрэглэгч livestock.mn платформд ашиглаж эхэлсэн үеэс хүчин төгөлдөр болж аль нэг Талын саналаар цуцлах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ.
11.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах эрхтэй бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр livestock.mn платформд Үйлчилгээний нөхцөлийн шинэчилсэн найруулгыг байршуулж, олон нийтэд нээлттэй байлгана. Ийнхүү livestock.mn платформд байршуулсны дараа Хэрэглэгч livestock.mn платформыг хэрэглэсэн хэвээр байх тохиолдолд Хэрэглэгчийг тухайн шинэчилсэн Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
11.4. “livestock.mn Арилжааны платформ”-оор дамжин хийгдэх аливаа үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хийгдэх ба Талуудын хооронд үүсcэн аливаа маргааныг Талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
© eNomad ХХК 2023.10.01