Нууцлалын бодлого
Шинэчилсэн өдөр: 2023.10.01
“LIVESTOCK.MN АРИЛЖААНЫ ПЛАТФОРМ” НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Энэхүү нууцлалын бодлогын зорилго нь livestock.mn Арилжааны платформд нэвтэрч, үйлчилгээ авах үед хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулан мэдээллийн аюулгүй байдлыг нь хангахад оршино.
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Livestock.mn Арилжааны платформ (цаашид “Платформ”) гэх ашигласан тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг энэхүү Нууцлалын бодлогоор (цаашид “Нууцлалын бодлого” гэх) зохицуулна.
1.2 “eNomad” ХХК-ыг (цаашид “livestock.mn” гэх) “Хэрэглэгчийн мэдээллийг хариуцагч" гэж, Платформд бүртгүүлэн арилжаанд оролцож буй хэрэглэгчийг “Хэрэглэгч” гэж тус тус үзнэ.
1.3 livestock.mn нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа Хэрэглэгчээс зөвшөөрөл авна.
1.4 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл болон энэхүү нууцлалын бодлогыг уншиж танилцан, зөвшөөрсөн үйлдлийг “хүсэл зоригоо илэрхийлж, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР харилцан хүлээн зөвшөөрсөн” гэж үзнэ.
1.5 livestock.mn нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр Хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг Хэрэглэгч ойлгож зөвшөөрч байна.
1.6 Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон санамсаргүй хэлбэрээр бусдад дээрх мэдээллийг задруулсан, алдсан, дамжуулсан, бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх өөрт болон бусдад учруулсан аливаа хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцах ба livestock.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Хоёр. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
2.1. Хэрэглэгчийн таньж мэдэх зорилгоор дараах мэдээлэл нь дангаар болон хамтдаа хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна:
2.1.1. Регистрийн дугаар;
2.1.2. Хэрэглэгчийн овог болон нэр;
2.1.3. Оршин суух газрын хаяг, байршил;
2.1.4. Холбосон дансны мэдээлэл;
2.1.5. Харилцагчийн төрөл;
2.1.6. Байгууллага/Фермийн нэр;
2.1.7. Утасны дугаар;
2.1.8. Имэйл хаяг;
2.1.9. Хүргэлтийн хаяг;
Гурав. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, УСТГАХАД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
3.1. Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална:
3.1.1. Хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;
3.1.2. Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3.1.3. Ялгаварлан гадуурхахгүй байх;
3.1.4. Зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах;
Дөрөв. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ
4.1. Дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг цуглуулна:
4.1.1. Платформыг ашиглах, арилжаанд оролцох, үйлчилгээ авах үед;
4.1.2. Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гэрээ хэлцэл байгуулах үед;
Тав. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, БОЛОВСРУУЛАХ
5.1. Хэрэглэгч бүртгүүлэх үед Хэрэглэгчийн мэдээллийг ашиглан таныг цахим орчинд таньж, Платформд бүртгэнэ.
5.2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж болно.
5.3. Зарим тохиололд Хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийх зорилгоор боловсруулан ашиглаж болно.
5.4. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах хугацаа нь Хэрэглэгч Платформыг ашиглах, арилжаанд оролцох, үйлчилгээ авч байх тухайн цагт байна.
Зургаа. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ
6.1. Монгол улсын хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар мөнгө угаах терроризмтой тэмцэх зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий төрийн байгууллагад дамжуулж болохыг Хэрэглэгч ойлгож, зөвшөөрч байна.
6.2. Энэхүү нөхцөлийн 6.1-д зааснаас бусад байгууллагад дамжуулах тохиолдолд гагцхүү Хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрлийг авч дамжуулна.
Долоо. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, УСТГАХ
7.1. Хэрэглэгч өөрийн мэдээлэлд засвар оруулах, устгуулах эрхтэй байх төдийгүй хувийн мэдээлэл нь бүрэн бус эсхүл буруу бол засах боломжтой байх бөгөөд засвар хийхээс өмнө шинээр оруулах мэдээлэл үнэн, зөв эсэхийг нягтлан шалгана.
7.2. livestock.mn Хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар ашигласан тохиолдолд хувийн мэдээллээ устгуулахаар livestock.mn-д хандах эрхтэй.
Найм. САНАЛ, ГОМДОЛ ГАРГАХ
8.1. Хэрэглэгч Таны мэдээлэл бүрэн бус эсхүл буруу бол өөрөө засах боломжтой. Засвар хийхээс өмнө шинээр оруулах мэдээллээ зөв эсэхийг нягтлан шалгаад оруулна уу.
8.2. Хэрэглэгч хувийн мэдээлэлтэй холбоотой санал, гомдол байгаа бол info@enomad.mn-д мэдэгдэнэ.
8.3. Мэдээллийн аюулгүй байдал болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор livestock.mn холбогдох бичиг баримтыг шаардаж, баталгаажуулж болно.
8.4. livestock.mn нь мэдээлэл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Хэрэглэгчид боломжит сувгаар мэдэгдэнэ.
8.5. Хэрэглэгч гомдол, мэдээллийн шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, УСТГУУЛАХ ТАЛААР БҮРЭН ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЭНЭХҮҮ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА.
Ес. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛТ
9.1. livestock.mn Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.livestock.mn Арилжааны платформд нээлттэй нийтэлнэ. Хэрэглэгч тухай бүр оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцах үүрэг хүлээнэ.
9.2. Хэрэглэгчийг үйлчилгээ авах явцад Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлд өөрчлөгдсөн Нууцлалын бодлогыг баримтална.
© eNomad ХХК 2023.10.01